Samsung Tab Active Pro - Instrukcja obsługi - Strona 133

Samsung Tab Active Pro Tablet – Instrukcja obsługi w formacie pdf, czytaj online za darmo. Mamy nadzieję, że okaże się ona pomocna w przypadku jakichkolwiek pytań związanych z użytkowaniem urządzenia.

Jeśli nadal masz wątpliwości, zadaj pytanie w komentarzach pod instrukcją.

"Ładowanie instrukcji" oznacza, że musisz poczekać na pobranie pliku, aby móc go przeczytać online. Niektóre instrukcje są bardzo obszerne, a czas ich ładowania zależy od szybkości łącza internetowego.
Strona:
/ 184
Ładowanie instrukcji

Монгол

409

SIM карт, санах ойн карт, кабельтай болгоомжтой харьц.

Картыг оруулах эсвэл кабелийг гар утсанд холбохдоо картыг зөв талаар нь оруулж, кабелийг
зөв талд нь холбосныг нягтал.

Өгөгдөл алга болж, карт болон хэрэгслийг гэмтээж болох тул гар утсаар мэдээлэл дамжуулж
эсвэл мэдээлэлд хандаж байгаа үед картыг бүү салга.

Картыг хүчтэй цохилт, цахилгаанжилт, бусад хэрэгслийн цахилгааны дуу чимээнээс хамгаал.

Алтлаг өнгөтэй контактууд эсвэл терминалуудад гараараа бүр хүр эсвэл металл эд зүйл бүү
хүргэ. Хэрэв бохирдсон байвал картыг зөөлөн алчуураар арчиж цэвэрлэ.

Картыг хүчээр/буруу оруулах, кабелийг мөн адил хүчээр/буруу холбовол төхөөрөмжний олон
зориулалтын үүр эсвэл бусад эд ангиуд гэмтэж магадгүй.

Түргэн тусламжийн үйлчилгээнд хандах боломжтой байх.

Зарим газар эсвэл нөхцөл байдалд төхөөрөмжнөөсөө түргэн тусламжийн дуудлага хийх
боломжгүй байж магадгүй. Алслагдмал эсвэл буурай хөгжилтэй газар руу аялахаас өмнө түргэн
тусламжийн үйлчилгээний ажилтнуудтай холбоо барих өөр арга замыг төлөвлө.

Хувийн мэдээллээ хамгаал, хувийн эмзэг мэдээлэл цацагдах, буруу ашиглагдахаас
урьдчилан сэргийл.

Төхөөрөмжийг ашиглаж байхдаа чухал мэдээллээ нөөцөлж ав. Аливаа мэдээлэл алдагдсан
тохиолдолд Samsung хариуцлага хүлээхгүй.

Төхөөрөмжийг хаяхдаа бүх мэдээллийг нөөцөлж аваад, дараа нь төхөөрөмжөө дахин
форматлаж, хувийн мэдээлэл тань буруу ашиглагдахаас сэргийл.

Аливаа програм татаж авахдаа зөвшөөрлийг нь анхааралтай уншиж танилц. Олон тооны
үйлдэл эсвэл их хэмжээний хувийн мэдээлэлд ханддаг програмуудад нэн болгоомжтой ханд.

Зөвшөөрөлгүй эсвэл сэжигтэй ашиглалт явагдаж байгаа эсэхийг олж мэдэхийн тулд дансаа
тогтмол шалгаж бай. Хэрэв хувийн мэдээллийг тань буруу зорилгоор ашиглаж байгаа ямар нэг
шинж тэмдэг илэрвэл дансны мэдээллээ устгуулах эсвэл өөрчлөхийн тулд үйлчилгээ үзүүлэгчид
ханд.

Төхөөрөмжөө гээсэн эсвэл хулгайд алдсан тохиолдолд дансныхаа нууц үгийг сольж хувийн
мэдээллээ хамгаал.

Үл мэдэх эх сурвалж бүхий програмыг ашиглахаас зайлсхий, мөн төхөөрөмжөө дүрс, нууц үг
эсвэл пин кодоор түгж.

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг бусдад бүү түгээ.

Агуулгын өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг
бусдад бүү түгээ. Эс тэгвэл зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөнд тооцогдох болно. Хэрэглэгч
зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг хууль бусаар ашигласны улмаас үүссэн эрх зүйн
асуудлыг үйлдвэрлэгч хариуцахгүй.

instrukcjapopolsku.pl
Nadal masz pytania?

Nie znalazłeś odpowiedzi w instrukcji lub masz inne problemy? Zadaj pytanie w poniższym formularzu i opisz szczegółowo swoją sytuację, aby inni użytkownicy i eksperci mogli udzielić ci odpowiedzi. Jeśli wiesz, jak rozwiązać problem innej osoby, podziel się swoją wiedzą :)