Samsung Tab Active Pro - Instrukcja obsługi - Strona 132

Samsung Tab Active Pro Tablet – Instrukcja obsługi w formacie pdf, czytaj online za darmo. Mamy nadzieję, że okaże się ona pomocna w przypadku jakichkolwiek pytań związanych z użytkowaniem urządzenia.

Jeśli nadal masz wątpliwości, zadaj pytanie w komentarzach pod instrukcją.

"Ładowanie instrukcji" oznacza, że musisz poczekać na pobranie pliku, aby móc go przeczytać online. Niektóre instrukcje są bardzo obszerne, a czas ich ładowania zależy od szybkości łącza internetowego.
Strona:
/ 184
Ładowanie instrukcji

Монгол

408

Төхөөрөмж болон зайны эдэлгээний хугацааг хамгийн удаан байлгах үүднээс энэхүү гарын
авлагад орсон бүх зааврыг дагаж мөрд. Анхааруулга болон зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас
учирсан гэмтэл эсвэл тааруу гүйцэтгэл нь үйлдвэрлэгчээс өгсөн баталгааг хүчингүй болгож
болно.

Таны төхөөрөмж тодорхой хугацааны дараа элэгдэж болно. Зарим эд анги болон засвар
үйлчилгээ нь баталгааны хүчинтэй хугацаанд хамрагдсан байгаа хэдий ч зөвшөөрөгдөөгүй
нэмэлт хэрэгсэл ашигласны улмаас үүссэн гэмтэл эсвэл доройтол нь уг баталгаанд багтахгүй
болно.

Төхөөрөмжийг ашиглах үедээ дараах зүйлийг анхаарна уу!

Ердийн уламжлалт утсыг барьдаг шигээ гар утсыг босоо байрлалд барь.

Шууд микрофон руу ярь.

Төхөөрөмжийг өөрөө задалж, өөрчилж, засварлаж болохгүй.

Гар утсанд ямар нэг өөрчлөлт эсвэл хувиргалт хийсэн байвал үйлдвэрлэгчийн баталгаа хүчингүй
болно. Хэрэв гар утсыг засварлах шаардлагатай болвол Samsung засвар үйлчилгээний төвд
хандана уу.

Дэлбэрэх эсвэл гал гарах аюултай тул зайг бүү задал, бүү цоол.

Зайг задалж, өөр зорилгоор ашиглаж болохгүй.

Зайг салгаж авахын өмнө гар утсыг унтрааж бай. Хэрэв төхөөрөмж асаалттай байх үед зайг
салгаж авбал төхөөрөмж буруу ажиллахад хүрнэ.

Төхөөрөмжийг цэвэрлэхдээ дараах зүйлийг анхаарна уу!

Төхөөрөмж эсвэл цэнэглэгчийг алчуур эсвэл цэвэрлэгчээр арч.

Зайны терминалыг хөвөнгөөр эсвэл алчуураар цэвэрлэ.

Химийн бодис эсвэл угаалгын бодис бүү ашигла. Ийм бодис хэрэглэвэл төхөөрөмжний гадна
талын будаг арилах, зэврэх, тогонд цохиулах эсвэл гал гарахад хүргэж болзошгүй.

Төхөөрөмжид тоос шороо, хөлс, бэх, тос болон гоо сайхны бүтээгдэхүүн, нян устгах цацлага,
гарын цэвэрлэгч, угаалгын нунтаг, шавж устгагч зэрэг химийн бодис хүргэхээс сэргийл.
Төхөөрөмжийн гадаад болон дотоод эд анги гэмтэж эсхүл ажиллагаа доголдож болзошгүй.
Хэрвээ төхөөрөмжид эдгээр дурдсан бодисыг хүргэсэн бол ширхэглэг утас ороогүй, зөөлөн
алчуураар цэвэрлэнэ.

Төхөөрөмжийг зориулалтаас нь өөр зорилгоор бүү ашигла.

Таны төхөөрөмжний ажиллагаанд алдаа гарч магадгүй.

Төхөөрөмжийг олон нийтийн газар ашиглахдаа бусдын тайван байдлыг алдагдуулахаас
зайлсхий.

Гар утсанд хийх засвар үйлчилгээг зөвхөн мэргэжлийн хүнээр хийлгэ.

Мэргэжлийн бус хүнээр засуулах нь төхөөрөмжийг гэмтээж болзошгүй бөгөөд үйлдвэрлэгчийн
баталгааг хүчингүй болгоно.

instrukcjapopolsku.pl
Nadal masz pytania?

Nie znalazłeś odpowiedzi w instrukcji lub masz inne problemy? Zadaj pytanie w poniższym formularzu i opisz szczegółowo swoją sytuację, aby inni użytkownicy i eksperci mogli udzielić ci odpowiedzi. Jeśli wiesz, jak rozwiązać problem innej osoby, podziel się swoją wiedzą :)