Samsung Tab Active Pro - Instrukcja obsługi - Strona 128

Samsung Tab Active Pro Tablet – Instrukcja obsługi w formacie pdf, czytaj online za darmo. Mamy nadzieję, że okaże się ona pomocna w przypadku jakichkolwiek pytań związanych z użytkowaniem urządzenia.

Jeśli nadal masz wątpliwości, zadaj pytanie w komentarzach pod instrukcją.

"Ładowanie instrukcji" oznacza, że musisz poczekać na pobranie pliku, aby móc go przeczytać online. Niektóre instrukcje są bardzo obszerne, a czas ich ładowania zależy od szybkości łącza internetowego.
Strona:
/ 184
Ładowanie instrukcji

Монгол

404

Дууны төхөөрөмж, радио цамхаг гэх мэт радио хэлбэлзлийн долгион ялгаруулдаг хэрэгсэл,
аппаратын дэргэд төхөөрөмжөө бүү ашигла.

Радио хэлбэлзлийн долгион нь таны төхөөрөмжийг буруу ажиллахад хүргэж магадгүй.

Тэсэрч болзошгүй орчинд төхөөрөмжөө унтрааж бай.

Тэсэрч болзошгүй орчинд зайг салгахын оронд гар утсыг унтраа.

Тэсэрч болзошгүй орчинд дагаж мөрдөх ёстой журам, заавар, тэмдгүүдийг үргэлж дагаж мөрд.

Шатахуун дүүргэх цэг (шатахуун түгээх станц), түлш болон химийн бодисын ойр орчимд, эсвэл
тэсэлгээний газарт төхөөрөмжөө бүү ашигла.

Төхөөрөмж болон түүний эд анги, нэмэлт хэрэгсэл агуулсан тасалгаанд шатамхай шингэн, хий,
тэсрэх бодистой хамт бүү хадгал, мөн хамтад нь бүү авч яв.

Төхөөрөмжийн аль нэг хэсэг гэмтсэн, утаа гарч буй, эсвэл шатсан үнэр үнэртэж байвал
төхөөрөмжийг хэрэглэхээ нэн даруй зогсооно уу. Төхөөрөмжийг Samsung-ийн засварын
төвд засуулсны дараа л хэрэглэнэ үү.

Хагарсан шил эсвэл хуванцар нь гар, нүүрийг бэртээж болзошгүй.

Хэрвээ төхөөрөмжөөс утаа гарч эсвэл шатсан үнэр үнэртэж байвал үүний батарей дэлбэрэх
эсвэл гал гарч болзошгүй.

Машин жолоодож байх үед төхөөрөмж ашиглах талаарх аюулгүйн бүх дүрэм, журам,
анхааруулгыг дагаж мөрд.

Машин жолоодож байх үед машиныг аюулгүй байдлаар жолоодох нь таны биелүүлэх ёстой
хамгийн чухал үүрэг хариуцлага юм. Хэрэв хуулиар хориглосон бол машин жолоодож байх үедээ
гар утсыг хэзээ ч бүү ашигла. Өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө эрүүл ухаанаар
хандаж, дараах зөвлөмжийг санаарай:

Төхөөрөмжтэйгээ сайн танилцаж, хурдан залгах, дахин залгах гэх мэт амарчилсан үйлдлүүдийг
нь мэдэж ав. Эдгээр үйлдэл нь төхөөрөмжнөөсөө дуудлага хийх, хүлээн авахад шаардагдах
хугацааг багасгахад тусална.

Гар утсаа хүрэхэд ойр газар байрлуул. Замаас хараагаа салгалгүйгээр утасгүй хэрэгсэлд хандах
боломжийг ханга. Хэрэв тохиромжгүй үед дуудлага орж ирвэл тухайн дуудлагыг дуут шуудан руу
чиглүүл.

Замын хөдөлгөөн ихтэй эсвэл цаг агаарын байдал хүнд байх үед дуудлагыг авахгүй бай. Бороо,
шамарга, цас, мөс, замын хөдөлгөөн ихтэй байх нь аюултай нөхцлийг бүрдүүлдэг.

Тэмдэглэл бичиж, утасны дугаар хайж болохгүй. "Хийх ажлын" жагсаалтанд нэмж бичих,
хаягийн дэвтрийг гүйлгэж үзэх нь таны анхаарлыг сарниулж, аюулгүй байдлаар жолоодох үүрэг,
хариуцлагаас тань түр зуур мартуулах болно.

Дуудлагыг ухаалагаар хийж, замын хөдөлгөөний байдлыг үнэлж тодорхойлж бай. Машин
хөдлөөгүй байхад эсвэл хөдөлгөөнд оролцохоос өмнө дуудлага хийж бай. Машин хөдөлгөөнгүй
байхад дуудлага хийхээр төлөвлө.

Анхаарал сарниулж болзошгүй, бухимдсан эсвэл хэт их сэтгэл хөдөлсөн үед утсаар бүү ярь.
Утсаар ярьж буй хүндээ жолоо барьж байгаагаа хэлээд, замаас анхаарлыг тань холдуулж
болзошгүй яриаг түдгэлзүүл.

instrukcjapopolsku.pl
Nadal masz pytania?

Nie znalazłeś odpowiedzi w instrukcji lub masz inne problemy? Zadaj pytanie w poniższym formularzu i opisz szczegółowo swoją sytuację, aby inni użytkownicy i eksperci mogli udzielić ci odpowiedzi. Jeśli wiesz, jak rozwiązać problem innej osoby, podziel się swoją wiedzą :)