Samsung Tab Active Pro - Instrukcja obsługi - Strona 124

Samsung Tab Active Pro

Tablet Samsung Tab Active Pro – Instrukcja obsługi, czytaj za darmo online w formacie PDF. Mamy nadzieję, że to pomoże rozwiązać wszelkie problemy, które mogą się pojawić. Jeśli masz dodatkowe pytania, skontaktuj się z nami za pomocą formularza kontaktowego.

Ładowanie instrukcji

Монгол

400

Аюулгүй байдлын талаарх

мэдээлэл

Төхөөрөмжөө ашиглахаасаа өмнө аюулгүй байдлын талаарх уг чухал мэдээлэлтэй
танилцана уу. Энд таны төхөөрөмжний аюулгүй байдлын ерөнхий мэдээлэл агуулагдаж
буй бөгөөд таны төхөөрөмжид хэрэглэгдэхгүй агуулга ч байж болно. Өөртөө болон бусдад
гэмтэл учруулж, төхөөрөмжөө гэмтээхээс сэргийлэхийн тулд анхааруулга, сэрэмжлүүлгийн
мэдээллийг сахиж мөрдөнө үү.

Тус ‘төхөөрөмж’ гэдэг нэр томъёо нь тухайн бүтээгдэхүүн болон зай, бүтээгдэхүүнтэй хамт
нийлүүлэгдэж буй зүйлс, Samsung-гаас тус бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхээр зөвшөөрсөн
дагалдах хэрэгслийг илэрхийлнэ.

Анхааруулга

Аюулгүйн анхааруулга, журмыг үл биелүүлсний улмаас ноцтой

бэртэх эсвэл үхэлд хүрч болно.

Таны төхөөрөмж соронзонтой. Кредит карт болон эмнэлэгийн суулгасан төхөөрөмж зэрэг
соронзон нөлөөлөл үүсгэх обьектоос аюулгүй зайд байлга. Хэрэв танд эмнэлэгээс суулгасан
төхөөрөмж байгаа бол хэрэглэхийн өмнө эмчээсээ зөвлөгөө ав.

Гэмтсэн цахилгааны утас, залгуур, цахилгааны суларсан суурь залгуурыг бүү ашигла.

Сайтар бэхлэгдээгүй холболтууд нь тогонд цохиулах эсвэл гал гарахад хүргэж болно.

Төхөөрөмж, цахилгааны утас эсвэл залгуурт нойтон гар эсвэл биеийнхээ нойтон хэсгээр бүү
хүр.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах болно.

Цахилгааны утсыг салгахдаа үүнийг хэт чанга татаж болохгүй.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах эсвэл гал гарахад хүргэнэ.

Цахилгааны утсыг нугалж, гэмтээж болохгүй.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах эсвэл гал гарахад хүргэнэ.

Төхөөрөмжийг цэнэглэж байхад нойтон гараар бүү хүр.

Эс тэгвэл цахилгаанд цохиулах болно.

Цэнэглэгчийн эерэг, сөрөг терминалыг хамтад нь бүү залга.

Ингэвэл гал гарах эсвэл ноцтой бэртэхэд хүргэж болно.

"Ładowanie instrukcji" oznacza, że należy poczekać, aż plik się załaduje i będzie można go czytać online. Niektóre instrukcje są bardzo obszerne, a czas ich ładowania zależy od prędkości Twojego internetu.